Бүх бараа

Хорин настай, хонгор зүстэй Лилиа бүсгүй нэгэн оюутан залууд сэтгэл алдарсан нь философич Дерридагаас хээв нэг эшилдэг, латин хэл мэддэг, цагаан хоол хийхдээ гаргууд, тун ч ухаалаг, царайлаг залуу ажээ. Төдөлгүй бүсгүй залуугийн нэвширсэн арчуурын үнэр ханхалсан, чихэргүй колагаар дүүрэн байранд нүүн очлоо. Нэгэн дээвэр дор дэрээ хуваалцаж эхэлсэн шинэхэн амрагууд сөөмийн төдий ч холдолгүйгээр, бүр шүршүүрт орохдоо ч хамт байх болов.  Бүсгүйн сэтгэл ихэд уясаж нялхран, түүнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн болсоор ахуйд залуу чимээгүйхэн толгойг нь эргүүлж, зугуухнаар судсыг нь атгаж байлаа.  


Романтик харилцаанд төдийлөн ил гарч мэдэгддэггүй далд хүчирхийлэлд зохиолч Тора Хьерлейвсдоттир шударга ёсны гэрэл тусгалаа. Энэ ном манай соёл аливаа хүчирхийллийн шинжийг тодорхойлон танихдаа тун таарууг илчилсэн  бөгөөд зөөлөн сэтгэлт эмэгтэй ердөө хайрыг л хүсээд юунд хүрч дуусаж буйг өгүүлэх хүчирхэг хүүрнэл юм.

ТОРА ХЬЕРЛЕЙФСДОТТИР нь Исландын нийслэл Рейкьявик хотноо амьдардаг агаад нутаг нэгт эмэгтэй яруу найрагчдаас бүрдэх “Impostor Poets” бүлгэмийнхээ хамтаар яруу найргийн гурван  ч түүвэр хэвлүүлжээ. “Магма” бол түүний үргэлжилсэн үгийн анхны зохиол юм.

Нялх охиноо асарч гэртээ "суух" 30 гаруй насны эмэгтэй Ким Жи Ён хэвийн бус аяглах болсныг нөхөр нь анх анзаарна. Бүсгүйн зарим үе ээж, зарим үе талийгч найзынхаа дүрд хувирахын цаад шалтгааныг тодруулах замаар нийгэм-соёл-эдийн засгийн асуудлыг авч хэлэлцэх бүтээл.

Солонгосын зохиолч Жу Нам Жүгийн “1982 оны Ким Жи Ён” ном нь дэлхий дахинаа 19 хэлээр, хоёр сая гаруй хувь борлуулагдсан үзүүлэлтээрээ одоогоор бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан, солонгос номын жагсаалтыг тэргүүлж буй юм.

 

Үнэлгээ:

- Goodreads: 99,404 хэрэглэгчийн үнэлгээгээр 4.18/5

- Amazon: 5446 (англи хэлээрх хувилбарыг уншсан) хэрэглэгчийн үнэлгээгээр 4.3/5

- "Нью-Иорк таймс" сонины редакторуудын сонголт

- АНУ-ын Үндэсний номын шагнал (Орчуулгын уран зохиол, long list) гэх зэрэг.

Залуу үеийнхний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, амьдран буй нийгмээ анзаарах, тулгарч буй бэрхшээлээ шийдэх эрмэлзэлд нэмэр болж юун магад хэмээн энэхүү богино өгүүллэг, эсээний эмхэтгэлээ уншигч танд өргөн барьж байна. Зохиогчид нь орон орны хүүхдүүд, орчуулагчид нь ч мөн адил монгол хүүхдүүд. 

 

Юун тухай яаж бичсэн юм бол? гэх асуултад тань хариулахаас татгалзъя. Тэдний ертөнцийг өмнөөс нь тайлбарлах илүүц биз ээ. Заримд нь сэтгэл өвдөж, заримд нь жуумалзаж, бүгдэд нь "үгүй ээ, ер!" хэмээн дуу алдан уншсан билээ. 

Одон орон судлаач, нисгэгч, уран барималч, хөөмийч, шүхэрч, сур харваач, балетчин, анчин, гал сөнөөгч, барилгачин, антропологич гээд эмэгтэй хүнд эзэмшиж чадахгүй мэргэжил, хийж хүчрэхгүй ажил гэж үгүй билээ. Тэр эмэгтэйчүүд нь харин Монгол эмэгтэйчүүд гэхээр бахархам.

Та энэ номоос урам зоригийн эзэд болсон гайхамшигт 50 монгол эмэгтэйн түүхийг унших боломжтой. Тэдний хөргийг авъяас билигт 26 монгол зураач өөр өөрийн арга барил, мэдрэмж оюунаараа зурсан билээ.

Хос хэлээрх цоморлог

 

Дэлхий дахинаа Монголчуудыг орчин үеийн хөгжлөөс ангид зэлүүд газрын малчид хэмээн өрөөсгөл ойлгосоор иржээ. Үнэн хэрэгтээ ихэнх монголчуудын ердийн, өдөр тутмын амьдрал өөр. Энэ цоморлогоос уншигчид Монгол хүн гэж хэн болохыг өгүүлсэн шинэ хүүрнэлийг, түүнчлэн хөдөөгөөс хот, хотоос бөглүү хязгаар хүртэлх монголчуудын амьдрал даяарчлал, технологи, цаг хугацааны аясаар хэрхэн өөрчлөгдөж буйг харах боломжтой.

Цоморлогт орсон бүтээлүүдийг “Нью-Йорк Таймс” сонины бестселлер зохиолч Жэк Уэдэрфорд болон АНУ-ын Төрийн Департаментийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан богино өгүүллэг, эсээний тэмцээнээр цуглуулсан юм. Тэмцээнд ирүүлсэн хоёр зуу гаруй бүтээлийг олонд танигдсан гадна, дотны найман зохиолч шүүж шалгаруулсан билээ. Ийнхүү англи, монгол хос хэлээр толилуулж буй цоморлогоо олон улсын уншигч танаа илгээж буйг хүлээн авна уу.

 

Dispatches from Modern Mongolia: A Bilingual Anthology

 

For too long, Mongolia has been defined by a stereotype of nomadic herders in a far away land disconnected from the modern world. But this does not capture the daily realities of most Mongolians. In this anthology, readers are shown a new version of what it means to be Mongolian. From the countryside to the city to the far-flung reaches of the diaspora, these stories offer glimpses into the Mongolian life touched by globalism, technology, and time.

These ten stories were gathered through a writing competition generously sponsored by New York Times Bestselling Author Jack Weatherford and the US Department of State. Prominent authors judged the competition, sorting through hundreds of entries to select these stories. They’re presented here in both English and Mongolian so that they may reach readers far beyond Mongolia and touch the hearts of those who call the country home.

Монгол Улсын хөгжлийн түшиц салбар болох эрдэс баялгийн салбарын 50 эмэгтэйн түүхээс бүтсэн ном.

1930-аад онд Налайхын уурхайд морь туугч хийж асан эмэгтэйгээс эхлээд 1980-аад оны сүүлээр төрж, Backstreet boys сонсож, Харри Поттер уншиж өссөн залуухан химич хүртэлх нас, насны төдийгүй эрдэс баялгийн салбарын хөгжлийн үе шат бүрийн төлөөлөл болсон 50 эмэгтэйн түүх бий. Эдгээр түүхээр дамжуулан Монгол Улсын хөгжилд үзүүлэх эрдэс баялгийн салбарын нөлөө, хариуцлагатай уул уурхай, хэтийн чиг хандлага зэргээр салбарын талаар бүрэн зураглал авах болно.

А-Я

(Дууссан)

Нэгдүгээр ангийн сурагч Сайн-Оюутад тохиолдох хөгжилтэй, сонирхолтой олон адал явдлаар дамжуулан сурагчдынхаа унших чадварыг ахиулаарай!

 

• 35 хөгжилтэй эх

• 35+ сонирхолтой зураг

• 35+ бүтээлч дасгал

• Богино, энгийн өгүүлбэр

• Уншихад хялбар том үсэг

• Үеийг өнгөөр ялгасан

• Уншлага дэмжих ном

 

Бяцхан сурагчдадаа уншихад дөхөм байлгах гэж богино үет үгсийг сонгон, үеэр тасалж, өнгөөр ялгасан ба минутаар уншсан үгийн тоогоо тэмдэглэх зай гаргав. Бичихэд дадал болгох үүднээс "Бүтээлч булан"-г санаачиллаа. Тус буланд зураг зурах, будах, цаасан онгоц бүтээх, зохион бичих зэрэг төсөөлөн бодох, дүрслэхүйг хөгжүүлэх зорилтот даалгаврууд бий. Мөн эх бүрийг хөгжилтэй зургаар чимэглэж, бяцхан сурагчдын нас, сэтгэхүйд тохирсон шүлгүүдийг ч багтааснаараа онцлог ном болсон билээ.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.