Монгол Улсын хөгжлийн түшиц салбар болох эрдэс баялгийн салбарын 50 эмэгтэйн түүхээс бүтсэн ном.
1930-аад онд Налайхын уурхайд морь туугч хийж асан эмэгтэйгээс эхлээд 1980-аад оны сүүлээр төрж, Backstreet boys сонсож, Харри Поттер уншиж өссөн залуухан химич хүртэлх нас, насны төдийгүй эрдэс баялгийн салбарын хөгжлийн үе шат бүрийн төлөөлөл болсон 50 эмэгтэйн түүх бий. Эдгээр түүхээр дамжуулан Монгол Улсын хөгжилд үзүүлэх эрдэс баялгийн салбарын нөлөө, хариуцлагатай уул уурхай, хэтийн чиг хандлага зэргээр салбарын талаар бүрэн зураглал авах болно.