Нялх охиноо асарч гэртээ "суух" 30 гаруй насны эмэгтэй Ким Жи Ён хэвийн бус аяглах болсныг нөхөр нь анх анзаарна. Бүсгүйн зарим үе ээж, зарим үе талийгч найзынхаа дүрд хувирахын цаад шалтгааныг тодруулах замаар нийгэм-соёл-эдийн засгийн асуудлыг авч хэлэлцэх бүтээл.
Солонгосын зохиолч Жу Нам Жүгийн “1982 оны Ким Жи Ён” ном нь дэлхий дахинаа 19 хэлээр, хоёр сая гаруй хувь борлуулагдсан үзүүлэлтээрээ одоогоор бүх цаг үеийн хамгийн олон хувь борлуулагдсан, солонгос номын жагсаалтыг тэргүүлж буй юм.
Үнэлгээ:
- Goodreads: 99,404 хэрэглэгчийн үнэлгээгээр 4.18/5
- Amazon: 5446 (англи хэлээрх хувилбарыг уншсан) хэрэглэгчийн үнэлгээгээр 4.3/5
- "Нью-Иорк таймс" сонины редакторуудын сонголт
- АНУ-ын Үндэсний номын шагнал (Орчуулгын уран зохиол, long list) гэх зэрэг.