Нэгдүгээр ангийн сурагч Сайн-Оюутад тохиолдох хөгжилтэй, сонирхолтой олон адал явдлаар дамжуулан сурагчдынхаа унших чадварыг ахиулаарай!
• 35 хөгжилтэй эх
• 35+ сонирхолтой зураг
• 35+ бүтээлч дасгал
• Богино, энгийн өгүүлбэр
• Уншихад хялбар том үсэг
• Үеийг өнгөөр ялгасан
• Уншлага дэмжих ном
Бяцхан сурагчдадаа уншихад дөхөм байлгах гэж богино үет үгсийг сонгон, үеэр тасалж, өнгөөр ялгасан ба минутаар уншсан үгийн тоогоо тэмдэглэх зай гаргав. Бичихэд дадал болгох үүднээс "Бүтээлч булан"-г санаачиллаа. Тус буланд зураг зурах, будах, цаасан онгоц бүтээх, зохион бичих зэрэг төсөөлөн бодох, дүрслэхүйг хөгжүүлэх зорилтот даалгаврууд бий. Мөн эх бүрийг хөгжилтэй зургаар чимэглэж, бяцхан сурагчдын нас, сэтгэхүйд тохирсон шүлгүүдийг ч багтааснаараа онцлог ном болсон билээ.