Магма

Магма

Product information

18’000

Description

Хорин настай, хонгор зүстэй Лилиа бүсгүй нэгэн оюутан залууд сэтгэл алдарсан нь философич Дерридагаас хээв нэг эшилдэг, латин хэл мэддэг, цагаан хоол хийхдээ гаргууд, тун ч ухаалаг, царайлаг залуу ажээ. Төдөлгүй бүсгүй залуугийн нэвширсэн арчуурын үнэр ханхалсан, чихэргүй колагаар дүүрэн байранд нүүн очлоо. Нэгэн дээвэр дор дэрээ хуваалцаж эхэлсэн шинэхэн амрагууд сөөмийн төдий ч холдолгүйгээр, бүр шүршүүрт орохдоо ч хамт байх болов.  Бүсгүйн сэтгэл ихэд уясаж нялхран, түүнийхээ төлөө бүхнээ зориулахад бэлэн болсоор ахуйд залуу чимээгүйхэн толгойг нь эргүүлж, зугуухнаар судсыг нь атгаж байлаа.  


Романтик харилцаанд төдийлөн ил гарч мэдэгддэггүй далд хүчирхийлэлд зохиолч Тора Хьерлейвсдоттир шударга ёсны гэрэл тусгалаа. Энэ ном манай соёл аливаа хүчирхийллийн шинжийг тодорхойлон танихдаа тун таарууг илчилсэн  бөгөөд зөөлөн сэтгэлт эмэгтэй ердөө хайрыг л хүсээд юунд хүрч дуусаж буйг өгүүлэх хүчирхэг хүүрнэл юм.

ТОРА ХЬЕРЛЕЙФСДОТТИР нь Исландын нийслэл Рейкьявик хотноо амьдардаг агаад нутаг нэгт эмэгтэй яруу найрагчдаас бүрдэх “Impostor Poets” бүлгэмийнхээ хамтаар яруу найргийн гурван  ч түүвэр хэвлүүлжээ. “Магма” бол түүний үргэлжилсэн үгийн анхны зохиол юм.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та цаг заваа хэмнэн гэртээ хүргүүлээд аваарай. Хүргэлт 6’000.