Залуу үеийнхний шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, амьдран буй нийгмээ анзаарах, тулгарч буй бэрхшээлээ шийдэх эрмэлзэлд нэмэр болж юун магад хэмээн энэхүү богино өгүүллэг, эсээний эмхэтгэлээ уншигч танд өргөн барьж байна. Зохиогчид нь орон орны хүүхдүүд, орчуулагчид нь ч мөн адил монгол хүүхдүүд.
Юун тухай яаж бичсэн юм бол? гэх асуултад тань хариулахаас татгалзъя. Тэдний ертөнцийг өмнөөс нь тайлбарлах илүүц биз ээ. Заримд нь сэтгэл өвдөж, заримд нь жуумалзаж, бүгдэд нь "үгүй ээ, ер!" хэмээн дуу алдан уншсан билээ.